Шинийн 4 ний албаны хамт олны золголт сайхан боллоо.
Шинийн 4 ний албаны хамт олны золголт сайхан боллоо.
Шинийн 4 ний албаны хамт олны золголт сайхан боллоо.
Орхон аймгийн иргэн Б.Гүнчмаа охины эмчилгээний зардалд зориулж "Сэтгэлийн дэм, модтой чихэр" аянд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид нэгдэж модтой чихэрийг 1000 төгрөгөөр худалдан авч эмчилгээний зардалд сэтгэлийн дэм өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харъяа Шүүх эмнэлгийн магадлах төв, Сангийн яамны дэргэдэх Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо, Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Шинжилгээний хүрээлэнг тус тус нэгтгэн Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг байгуулсан. Мен орон нутагт анхан шатны шүүхийн шинжилгээ хийгдэхгүй, гэмт хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримтад хийх шинжилгээг зөехөн төвд хийлгэж дүгнэлт гаргадаг байсан нь орон нутгийн хувьд цаг алддаг, иргэд байгууллагад чиргэдэл учирдаг, нэгдсэн зохион байгуулалтад орж чадаагүй, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл, бэрхшээлтэй байсан. Дээрх шалтгаан нөхцөл, үр дагаварыг арилгахын тулд Засгийн газраас 2007 онд 270 дугаар тотоол гаргаж аймаг, нийслэлийн Цагдаагийн газар, хэлтсийн К риминалистикийн шинжээч, нэгдсэн эмнэлэгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч нарыг нэгтгэн аймаг нийслэлийн Шүүхийн шинжилгээний албыг байгуулахаар болсон бөгөөд, уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2008 онд Засгийн газрын 67, 68-р тогтоол гарч аймаг нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний албыг хэрэгжүүлэгч агөнтлагын статустай байгуулж, 2009 оноос эхлэн манай алба Дархан уул аймагт үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Манай алба өөрийн Дархан уул аймагтаа төдийгүй зэргэлдээх Сэлэнгэ аймгийн төв алсын сумдуудад гарсан хүн амь учралын гэмт хэргийн газрын үзлэг, шинжилгээ, лабораторийн нарийн шинжилгээнүүдийг хийж дүгнэлт магадлагаа гаргаж иргэд хуулийн байгууллагад үйлчилгээ үзүүлж ажилладаг. Монгол Улсын Засгийн Газрын 270, 67, 68-р тогтоолын хэрэгжилтэнд улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр 2011 онд хөдөө орон нутгаас анхны биө даасан ажлын байртай болсон амжилттай ажиллаж байна. Тус алба одоогоор албаны дарга 1, ахлах шинжээч 1, криминалистикийн шинжээч 3, шүүх эмнэлгийн шинжээч эмч 2, лаборант 1, нягтлан бодогч 1, гарын хээний санч 1, туслах ажилтан 1, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
17-р жарны шороон нохой жилийн шинийн 4-нд ахмадуудаа урьж албаны ажлын байрандаа золголт хийлээ. Та бүхэндээ эрүүл энхийг ерөөж ажлын амжилт хүсье.